Шотландад олон тооны халим үхжээ

Шотландын далайн эрэг дээр 16 халим гарч ирэн, үхсэн байхыг өчигдөр албаныхан олсон байна. Мөн тэд Сент- Эндрюс хотын Питтенвим тосгоны далайн эрэг дээр 10 халим гарч ирсэн байсныг олж, далайд буцаан оруулжээ.

Эдгээр зургаан метрийн урттай сүүн тэжээлт халимнуудыг  далайн усанд буцаан оруулах ажилд Шотландын цагдаа, Их Британийн усанд шумбагчид, нутгийн гал сөнөөгчид болон далайн амьтдыг аврах багийнхан хамтран оролцжээ.

Түүнчлэн тэнд 30 малын эмч ирэн, тэдгээр халимнуудын амийг аврах ажилд оролцжээ. Мөн өөр 24 халим тус далайн эрэгт ойролцоогоор таван км ойр зайнд сэлж байгаа бөгөөд эрдэмтэд тэднийг далайн эрэгт гарч ирэх вий хэмээн зовниж байгаа аж.

Өнгөрсөн бямба гаригт мөн АНУ-ын Флорида мужийн далайн эргийн ойролцоох “Авалон” далайн эргийн паркийн эрэг дээр  22 халим гарч ирсэн байжээ. Тэдгээр халимнуудыг  далайд буцаан оруулж, амийг аврахаар олон тооны сайн дурынхан болон эрдэмтэд ажилласан ч тэднээс 17 халим нь үхсэн байна. Америкийн хойд хэсэг болон Канадын далайн эргийн ойролцоо бас халимийн хоёр сүрэг сэлж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

URL:

Сэтгэгдэл бичих