Bидео: Цунамид гэмтсэн ижлээ орхин үл чадах нохой

Нохой гэж ухаантай амьтан. Эзнээ хамгаалсан, нас барсан хойно нь дэргэдээс нь явахгүй байсан, бас далайд амь үрэгдсэн эзнээ эрэг дээр олон жил хүлээсэн гээд л нохойтой холбоотой сайн сайхан түүх домог олон. Хамгийн сүүлчийн нэг өрөвдөм бичлэгийг та бүхэнд үзүүлье. Японы аймшигт цунамид босч чадахгүй болсон ижлээ энэхүү нохой орхиод явж чадахгүй, учраа үл олон, чичрэн, тойрч гүйн, босгохыг оролдон үнэрлэсээр байна. Гэвч мэдээллийн хүч гэдэг бас агуу юм. Энэхүү видеог гарсан даруйд хөөрхий хоёр нохойг нэгэн амьтан арчилгааны газар авч тордож эхэлжээ. Видеогоо эндээс үзнэ үү.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих