Барилгын зөвшөөрөлгүй компаниуд эмнэлгийн барилга барьж байжээ

Барилгын салбар бүр ингэтлээ дампуурчээ. Нийслэлд одоогоор эмнэлгийн гурван барилга барьж буй. Тухайлбал, 300 ортой эмнэлэг, Геронтологийн төв, ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга юм. Сүүлийн хоёр барилгыг барьж буй гэх “Суурь”, “Арвис интернэшнл” компаниуд барилга угсралтын ажил эрхлэх эрхийн хугацаа нь дууссан буюу сунгаагүй байжээ. Энэ нь барилга барих зөвшөөрөлгүй гэсэн үг юм.

Эмнэлэг бол малын саравч биш гэдгийг бариулсан, барьж буй хоёр аль аль нь мэддэггүй бололтой. 300 ортой барилгыг барьж байгаа “Нийслэл өргөө”, “Пума констракшн” компаниуд  ч зөрчилтэй ажиллаж байжээ. Сантехникийн асуудлыг шийдэх хөрөнгийг бүрэн тусгаагүй мөртлөө тендер зарласан, тендерт ялсан гээд юм юм байна. Барилгын ажил энд ирээд зогсчээ. Барилгыг хэрхэн гүйцээх нь сонин байгаа юм. Зарласан нь хөрөнгө нэмэх үү, ялсан нь өөрийн хөрөнгөөр гүйцээх үү гээд л маргаж суугаа ажээ. Энэ янзаараа бол манайд олигтой барилга хэзээ ч баригдахгүй бололтой.
М.Тэлмэн .wikimon.


URL:

Сэтгэгдэл бичих