Амбийгийн “дэггүй” гэргий

Дорнодын хөгжимт драмаас урлагийн карьераа эхлүүлсэн авьяаслаг эр Амбий зах зээлийн ороо бусгаа үед УДЭТ-аас урваж, хошин урлагийн загалмайлсан эцэг Батзаяа, мистер Бен Лхагвасүрэн нартай хамт хошин урлагт хөл тавьсан түүхтэй. Өдгөө 43 настай Амбий хаа очиж эхнэр хүүхэн сольж, дольж байгаагүйгээрээ хошин урлагийнхан дотроо толгой дээгүүр алхдаг.

Харин хэн ч мэддэггүй нэг түүх гэвэл гэргий З.Солонго нь хэдэн жилийн өмнө Герман яваад, өөр хүнтэй хамтын амьдрал эхлүүлж “дэггүйтэхэд” нь Амбий араас нь явж авчирсанаар амьдралаа бүтэн болгосон гэдэг. Жүжигчин мэргэжилтэй гэргий З.Солонго нь өдгөө “Бат-Эзэн” компанийнхаа захирлаар ажилладаг бизнесмэн хатагтай нарын нэг. Хосууд гурван хүүхэдтэй бөгөөд Эзэнбат, Эзэнбулаг, Эзэнтулга гээд их өвөрмөц нэртэй. Бодвол эзэн гэх энэ үг ноён Ц.Батхуягийн хувьд тун ч эрхэм чухал утга агуулгыг илэрхийлдэг бололтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих