Тринозавр батаарын ясыг хулгайлсан нь тогтоогджээ

АНУ-ын Флорида мужийн иргэн, чулуужсан ясны наймаачин Эрик Прокопи Хятад, Монголоос хууль бусаар динозаврын ясыг хууль бусаар оруулж ирсэн хэрэгт бариавчлагдсан талаар дэлхийн хэвлэл мэдээллэж эхэллээ.

38 настай Эрик Прокопийг хуулийн шийдвэрээр өчигдөр үдээр гэрээс нь баривчилжээ. Манхеттанд баривчилгааны талаар мэдээлэл хийсэн өмгөөлөгч Прит Бхарара “Дурсгалт олдворуудыг тухайн улсынх мөн эсэхийг баталгаажуулж, хүлээсэн үүргийн дагуу эх оронд нь буцаана. Эрик Пропикигийн хууль бус хэрэг ингэж хаагдаж байна” хэмээн хэлжээ.

Эрик Прокопиг хууль бус бараа бүтээгдэхүүн, хулгайлагдсан эд зүйлсийг хууль бусаар хил давуулан оруулж ирсэн мөн худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлүүдээр баривчилсан байна.
Эрик Прокоп нь зөвхөн Тринозавр батаарын ясыг хулгайлаагүй аж. Манай улсаас Сауролофусын чулуужсан ясыг Калифорнийн галерейд худалдсан, Галлимимус, Овирапторын ясыг мөн хууль бусаар авчирч худалдаалсан бөгөөд  жижиг биетэй нисдэг динозавр Мокрорапторын үлдэгдэл ясыг Хятадаас хууль бусаар оруулж ирж ашиг олсон нь мөрдөлтийн явцад тогтоогдсон ажээ.

Э.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих