Балган шиг Батаад нууц амраг хэрэгтэй юу

Хошин урлагийн “Х-түц” продакшнд хүчин зүтгэж байсан Д.Баттөмөр “Мөрөөдлийн театр”-т харьяалагдаад удаж буй. Олон шинэ уран бүтээлүүдээрээ үзэгч олонтойгоо учран золгож яваа авьяаслаг уран бүтээлч маань “Учиртай гурван толгой” киноны Балганы дүрд тоглосон агаад өөрийгөө Балган шиг хайр сэтгэлдээ үнэнч хэмээн ярьсан удаатай. Тэгвэл рекламны мангас хэмээх тодотголтой банш Батаа хайр сэтгэлдээ тийм ч үнэнч биш нэгэн бололтой. Тэрбээр саяханы нэгэн өдөр хамтлагийнхантайгаа “ТВ9” телевизийн “Дотно сэдэв” ток шоунд уригдан оролцсон аж. Жүжигчидээс хөтлөгч 10 секундэнд амжиж хариулах ёстой асуултыг асуужээ. Гэтэл “нууц амраг хэрэгтэй юу, Юу гэж бодож байна” хэмээх сэтгүүлчийн асуултанд жүжигчин Батаа “хэрэгтэй бас хэрэггүй” гэж сандрангуй хариулжээ. Бусад жүжигчид бүгд “хэрэггүй” хэмээн толгой сэгсрэхэд Батаа л хоёр хувилбарыг сонгож өөрийгөө ихээхэн эвгүй байдалд оруулаад авсан аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих