У.Хүрэлсүх : Ядаж л хүүхэн шуухан эргүүлээд явдаггүй Ерөнхийлөгчтэй болмоор байна

Өчигдөр төрийн ордонд парламентын шинэчлэлийн асуудлаар улс төрийн намуудын уулзалт болсон юм. Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх үндсэн хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлыг ярихдаа Монгол улсын Ерөнхийлөгчтэй холбон жишээ татав.
Тэрээр :
“Ер нь 55 нас хүрсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг болмоор байна. Элдэв шалдав өнгө, мөнгөний хор нь гарчихсан, үсэнд нь буурал суусан. Тийм хүн л Ерөнхийлөгч болдог баймаар юм байна. Тэгэхгүй бол нас нь яагаа ч үгүй хүн Ерөнхийлөгчөөс буучихдаг. Тэгээд өдөр шөнөгүй бужигнуулаад яваад, ямар зовлонтой байгаа билээ дээ. Ядаж л хүүхэн шуухан бодоод, эргүүлээд явдаггүй хүнийг Ерөнхийлөгч болгож баймаар юм байна шүү” хэмээн өгүүлсэн юм.

Х.Бадамгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих