Н.Энхбаярын тогтоосон бас нэг дээд амжилт

Н.Энхбаяр байгуулсан гавьяа, бас үйлдсэн нүглээрээ олон юмыг манлайлдаг. Монголын түүхэнд анх удаагаа ял сонссон Төрийн тэргүүнээр тодроод байгаа Н.Энхбаяр нэг дор хамгийн олон хүнээр эргэлт авсан өвчтнөөр дахин шалгараад байна. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Ард түмний их хуралдайд 21 аймгийн зон олныг төлөөлөн ирж оролцсон  500 гаруй хүн Сайд нарын хоёрдугаар эмнэлэгийнхэнг сандаргаж, бөөнөөрөө Н.Энхбаяртай уулзана, түүнийг эргэнэ хэмээн гадаа нь очив. Эргэлт гэхээсээ илүүтэй жагсаал цуглаан шиг харагдаж байсан энэ үйл ажиллагааг  МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, тус намын нарийн бичгийн дарга У.Барсболд нар толгойлж байсан гэнэ. Хөл дээрээ ч зогсож чадахгүй байгаа, хордсон, биеийн байдал нь өдрөөс өдөрт муудаж байгаа гэдэг мэдээлэл тарааж байсан экс Ерөнхийлөгч  сэтгэл нь хөдлөж, цонхон дээрээ гарч ирж нүүрээ харуулан эмч нарынхаа уурыг хүргэсэн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих