Пулитцерын шагналт зураг

Пулитцерын шагнал бол өнөө цагийн урлаг, театр, уран зохиол, сэтгүүл зүйн салбарт амжилт гаргасан хүмүүсийг урамшуулдаг АНУ-ын хамгийн нэр хүндтэй шагнал юм. Унгар гаралтай Путлицер нь сэтгүүл зүйд шинэлэг алхамуудыг хийж чадсан хүн юм. Жозеф Путлицер нас барахаасаа өмнө Колумын Их Сургуульд Сэтгүүл Зүйн мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулахыг гэрээсэлжээ. Сургууль байгуулахад зориулж 2 сая доллар үлдээсэн байна. Түүний сүүлчийн энэ хүсэл биелсэн юм. 1917 онд Колумбын Их Сургуулийн Сэтгүүл Зүйн тэнхим Путлицерийн нэрэмжит шагнал бий болгожээ. Жилийн 5-р сарын эхний даваа гарагт Колумбын Их Сургууль Путлицерийн шагналыг олгодог. Энэ нэр хүндтэй шагналын төлөө жил бүр 2000 орчим хүн нэрээ дэвшүүлдэг.

Шагналыг олгох хороо 90 хүний бүрэлдэхүүнтэй ба  тэд хэнд шагналын эзнийг тодруулдаг байна. Путлицерийн шагналыг 10 мянган доллар дагалддаг. Америкчуудын хувьд 10 мянган доллар гэдэг их “тийм ч их биш” мөнгө  боловч хамгийн гол нь шагналын нэр хүндэд  гол зангилаа нь оршиж байна.

Уг шагналыг хүртэж байсан гэрэл зургууд маань олон нийтийг үнэхээр цочоож чадсан байдаг билээ.

pic

2012. Афганистан улсын Кабул хот. Үхэгсдийн дунд цухиран уйлах 12 настай охин.
Гэрэл зургийг Массуд Хусейни, France-Press

pic

2007. Хорт хавдартай тэмцэж буй ээж хүү хоёр. Гэрэл зургийг Рене Байер, The Sacramento Bee.

2005. Иракийн гудамжинд болсон бөмбөг дэлбэрэлтээс амьд үлдсэн «Арслангийн зүрх» хочтой ирак хүү Салех Халаф.
Гэрэл зургийг Дианн Фитцморис

pic

2004. Иракийн дайны цуврал зургууд.
Гэрэл зургийг Дэвид Лисон болон Шерил Диаз Мейер

pic

2002. 9 сарын 11-нд Нью-Йорк хотын дэлхийн худалдааны төв террористуудын дайралтад өртөж байгаа үеийн зураг.
Гэрэл зургийг The New York Times.

pic

2000. Косовогийн дүрвэгсэд.
Гэрэл зургийг Кэрол Гузи, Майкл Уильямсонmи Люсьен Перкинс, The Washington Post.

pic

1998 он. Архичин, хар тамхичин эцэг эхтэй хүүхдүүдийн хүнд бэрх амьдралыг харуулсан зураг.
Гэрэл зургийг Кларенс Уильямс, Los Angeles Times.

pic

1995. Оклахома хотод гарсан галаас амьд гарсан нэг настай охин. Гэрэл зургийг Чарльз Портер IV.

pic

1994. Руандагийн аймшиг.
Гэрэл зургийг Associated Press

1994. Суданд өлсгөлөнгөөр үхэж байгаа жаахан охин ба түүнийг ажиглах махчин шувуу.
Гэрэл зургийг Кевин Картер

1976. Бостон хотод болсон түймэр. Гэрэл зургийг Стенли Форман

1968. Цахилгаанд цохиулсан нэгнийгээ аварч байгаа ажилчин. Гэрэл зургийг Рокко Морабито

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих