Ц.Гончигжавыг Багануурын Засаг даргаар томилжээ

Нийслэлийн Багануур дүүргийнхэн Засаг даргаа томилж чадалгүй зодоон цохиондоо хүрснийг хэвлэлүүд мэдээлсэн.

Хотын мээр дээрх байдлыг зохицуулах ажлын хэсэг гаргасны дагуу ойлголцолд хүрсэн байна. Тус дүүргийн ИТХ-ын даргад МАН-аас, харин Засаг даргад Ардчилсан намаас нэр дэвшүүлжээ.

Багануур дүүргийн Засаг даргаар Нийслэлийн Засаг даргын батламжилсан Ц.Гончигжавыг томилон, тамга тэмдгээ солилцож ажлаа хүлээлцсэн байна.

Д.Оюун

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих