Гэгээрэлд хүрэх зам

1. Ертөнцийг таньж мэдэх 1-р шат.
Материаллаг баялагийг эрэлхийлнэ. Нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголтуудыг буюу conventional wisdom-г үнэн хэмээн хүлээн авна. Үнэн хэрэгтээ conventional wisdom нь ихээхэн төөрөгдүүлсэн чанартай байдгийг сайн ухаж ойлгохгүй. Энэ үед материаллаг баялагийг идвэхтэй эрэлхийлнэ. Учир нь материаллаг баялаг амжилтын хэмжүүр гэж үзэж буйтай холбоотой юм. Үнэтэй машин, ганган хувцас, элдэв гоё хэрэгсэл зэргийг олж эзэмшснээр өөрийгөө хүчтэй болохыг мэдрэнэ. Яг үүнтэй адилаар материаллаг баялагийг хуримтлуулсан бусад хүмүүсийг элит гэж бодно. 1-р шатнаас 2-р шатандаа шилжиж чадахгүй удвал хэт шуналдаа автсан мангас болж хувирч мэднэ. Эд баялагийн төлөө өөрөөсөө бусдыг зарахад бэлэн болж хувирна.

2. Ертөнцийг таньж мэдэх 2-р шат.
Материаллаг баялагийг эрэлхийлэх явцад оюунлаг баялагийн тухай олж мэднэ. Аажимдаа материаллаг баялаг нь огтоос чухал биш болохыг ойлгоно. Амьдралын утга учир, сайн сайхныг хийж бүтээх, оюуны өндөр гэгээрэлд хүрэх зорилгыг өөртөө бий болгоно. Who am I? асуултыг өөрөөсөө хурцаар асууж эхэлнэ.

3. Өөрийгөө таньж мэдэх 1-р шат.
Оюунлаг зорилгуудыг өөртөө бий болгож эхэлснээр бүтээмжийг чухалчилж эхэлнэ. Хамгийн бага хүчин чармайлтаар өндөр үр дүнд хүрэх талаар санаа тавина. Аль болох их хүртээмжтэй ажил хийхийг чухалчилна. Асуултын хариуг улам идвэхтэй хайж эхэлнэ.

4. Өөрийгөө таньж мэдэх 2-р шат.
Бодол, үйлдэл, хариу үйлдэл, мэдрэмж нь бүгдээрээ тархинд дотор явагдах нарийн төвөгтэй химийн урвалын үр дүн билээ. Хүний бие, эрхтэн, эсийн төвшин дэх аливаа үйл явц нь тархинаас удирдсан болон рефлекс гэсэн үндсэн хоёр төрөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл тархинаас удирдсан болон тархинаас удирдаагүй хоёр төрлийн үйл явц хүний биед явагддаг байх нь. Гэгээрэлд хүрэх 4-р шатанд хүн өөрийн биед явагдаж буй бүхий л үйл явцыг эсийн төвшинд хянаж удирдах боломжтой болно. Ингэснээр эрчим хүчний хуваарилалтыг төгс гэж хэлж болохоор төвшинд гүйцэтгэж, дотоод өвчин эмгэгээс бүрэн зайлсхийх, гадны нөлөөтэй гэмтэлүүдийг маш богино хугацаанд эдгээх боломжтой болох юм. Төсөөлж үзэхэд энэхүү чадвараа дээд төвшинд хүртэл хөгжүүлсэн хүн гадны вирусын нөлөөтэй үүсгэгдсэн эмчлэх боломжгүй өвчнүүдийг хүртэл эдгээх чадвартай болох юм. Амьдрах насаа генийн програмчилалаас зөвшөөрөгдөх дээд хугацаанд нь хүртэл сунгаж чадна. Харин генээ өөрчилж чадах болов уу?

5. Ертөнцийг таньж мэдэх 3-р шат.
Сүүлийн шатанд Who am I? асуултын хариугаа хайж олох бөгөөд цаашдын өөрийн амьдрал, үйл хөдлөлөө олсон хариултандаа тохируулж зохион байгуулах болно. Асуултын хариултаа өөрөөсөө эсвэл бусад хүмүүсээс альнаас нь олохыг хэлж мэдэхгүй байна.

http://unzomongol.blogspot.com/


URL:

Сэтгэгдэл бичих