Шошгогүй банш Хятадынх байж болзошгүй

Шошгогүй банш Хятадынх байж болзошгүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан цагаан сарын баярыг “Суман гүн”, “Өгөөж өрнөх”, “ Өгөөж амтлаг”, “Хан лхамын буян” зэрэг 10 гаруй компаниийн хэвийн боов, бууз, банш зэрэг бүтээгдэхүүнд чанар, аюулгүй байдал, түүний хадгалалтын нөхцлийг шалгажээ.

Мөн худалдаа үйлчилгээний газруудыг шалгасан байна.

Шалгалтаар “Нарантуул” зах болон гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд шошгогүй, үйлдвэрлэсэн хугацаагүй 3.5 кг-ийн савлагаатай бууз, банш худалдаалагдаж байсан байна.

Энэ баншийг Хятадаас оруулж ирдэг гэх мэдээлэл байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Бор анхаарууллаа. Хяналтын шалгалт ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх аж.

Б.Заяа                                                                                                                                                                                           Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих