Багш зөвлөж байна : Чулуу үүрэх үү? Цэцэг дүүрэх үү?

lessХүмүүс бид маш их гомдол тээж амьдардаг. Гомдол голцуу хамгийн дотны хүмүүст ( Эцэг эх, үр хүүхэд, хань нөхөр, дотны найзууд) байдаг учир хэлж ярьж чаддаггүй. Зарим судлаачдын үзэж байгаагаар бага насны хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийг хойд эцгүүдээс илүү төрсөн эцгүүд хийж байна гэж дүгнэж байна.

Энэ нь нийгмийн бүрхүүл ямар их хажууд наалдаж байдгийг харуулж байгаа тод жишээ юм.Том, жижиг ямар ч асуудал таныг л зовоож байгаа бол заавал шийд! Аль ч гэсэн нэг л шийдэлтэй. Бусдыг та хянаж чадахгүй ч өөрийгөө заавал чөлөөлж чадна. Өөртөө үнэнч бай! Сэтгэлийн шархаа эмчлэхгүй нуун далдалж явсаар элдэв эмгэг, цочроонд ордог. Хавдар гэхэд л гомдол тайлах бясалгал, ёогийн хичээлүүд гайхалтай үр дүнд хүргэж байна. Бага насандаа дарамтанд өссөн нэгэн эмэгтэйн хүнд дурсамжаасаа яаж салах, дурсамжууд нь хүнтэй танилцаж ханилан суухад үргэлж нөлөөлж байгаагаас өөрийгөө болон хүмүүсийг үзэн ядаад байгаагаасаа хэрхэн салах тухай хариулсан Депак Чопрагийн хариултыг хүргэе!

Зарим хүмүүс нэг жаахан юмаа, өнгөрсөн юмыг юун сүртэй юм гэж ярьдаг. Гэтэл засалгүй орхисон бол гаднаас ирж байгаа дараагийн мэдээллийг яг тэр суурин дээрээ хүлээн авсаар зузааруулсаар байдаг. Сэтгэлийн хүнд дарамтанд өссөн ч Би чамд хайртай гэж эхийн хуурамч үг өсөх, өтлөх насанд ч хуурамчаараа сэтгэлд үлдээд хорвоог хуурамч гэсэн бодлоороо туулах гээд байдаг гэмтэй. Гэтэл хорвоо түүний бодлоос өөр, хайраар дүүрэн. Тэгэхээр эхийн тэр үгийг сэтгэлээсээ гаргах. Ялангуяа бага насны хүнд дурсамжууд хамгийн хүчтэй цавуу шиг л наалдсан байдаг. Ингээд хэдэн арга хэлье.

1. Ойр дотны хүн чамайг ялангуяа эцэг эхийн хайр хатуу байсан бол?

Шийдэл: Одоо эцэг эхийн мэдлээс гарсан. Тэр хүн чиний амьдралд дахин орж ирж чадахгүй гэдгийг ойлго. Мөн тэр хүн өөрөөс чинь өөр хөөрхөн охиныг илүү хайрлаж чадах байсан болов уу? гэж бод. Нэгэнт бодит биш юмнаас айх хэрэг байхгүй

2. Хүнийг хайрлах гэдэг айдас хүрмээр

Шийдэл: Хайр халамж хэрэгтэй хүүхдүүдэд халамж өгөх замаар айдаснаас аажмаар салж эхэлж болно. Эхлээд өөрийгөө гэм буруугүй гэдгийг ухаарч хайрла. Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн хэнийг ч хайрлаж чадахгүй. Хайрлахад хамгийн хэцүү нь хаана байна гэдгийг заавал мэд! Зүгээр л хүлээн зөвшөөрөхгүй байна уу? Өөрийнxөө бодлоос ичилгүй н ил гаргаж, үнэгүйдүүлээд байгаа хэсгээ заавал мэдэр! Энэ асуултаас битгий зугтаж зайл! Ухаарал, итгэл өөртөө олж авна

3. Хайр бол өнгөрсөн үеийн юм. Одоо бол дууссан гэсэн бодол.

Шийдэл: Харамсал хоер талтай. Нэг нь өнгөрснөө дурсах, хайрын дурсамжаар жигүүрлэх, хамгаалах сайн тал боловч нөгөө талаасаа өөртөө ялагдсан байдаг. Энэ нь та дахин хэзээ ч илүү дурлаж, орхиж сурахгүй гэсэн амьдралын үнэнээс холдсон үг. Харамсал бол айдсыг хучсан маск юм.

4. Хайр муу зүйлүүдийг орооцолдуулдаг

Шийдэл: Цавуу шиг зууралдсан хуурамч бодлуудаас салахад хэцүү байгаа бол сэтгэл судлаачдын зөвлөгөө, аргууд туслана. Сална гэж бодож байвал бодлуудаа бүү нуу! Ил гаргаж тавь! Нуусан, орхисон бодлын хооронд асар их ялгаа бий.

5. Бодлууд үнэмшил болж үлдээд байна

Шийдэл: Битгий ерөнхийл! Хамгийн сэтгэл таагүй дурсамжаараа бид амьдралаа жолоодуулдаг. 10 насандаа сургуулийн хашаанд дээрэлхүүлж зодуулснаараа амьдралыг тэр чигээр нь төсөөлөөд үлддэг. Гэтэл хашаанаас гараад зөндөө сайхан зүйл тохиолдож байсныг олж харахаа больдог, Таагүй бодол болгонтойгоо нэг бүрчлэн ажилла! Ингээд гаргаж чадсан бол!!! Үлдсэн дурсамж тань хичнээн сайхан байгааг харах болно.

6. Цахилгаан гүйдэлтэй хашаанд хүрч болохгүй

Чи дотроо сэтгэл чинь хүндүүр, өөрөөсөө ичдэг, аав ээжийн сөрөг болуудаасаа салахгүй бол хайр сэтгэлд яг л цахилгаан гүйдэлтэй хашаан дотуур явж байгаа юм шиг хандана. Бүх зүйл хүндүүрлүүлж хүрэхийн аргагүй эмзэглэнэ. Сэтгэл судлаач, өөрт тохирсон шашин оюун санааны багш нарт ханд! Эцсийн эцэст айдас, муу дадал зуршил гэдэг бодол гэдгийг л ойлгоно.

7. Би өөр замыг сонгож байна

Зарим хүн дээрхи аргуудыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөө биш найз хэн нэгэн оролцогч заавал бий гэж үзэх нь бий. Тэгвэл өөрийн бодлоо тэр хүндээ эвтэйхэн өөрчлөх боломжийн тухай бич! Шийдлийг олж болох юм. Хэрэв үгүй бол энэ төрлийн ном уншиж хуучин бодлоосоо салж болно.

https://nuutsbish.com/index.php?option=com_k2&view=item&id=833:%D0%B1%D0%B0%D0%B3%D1%88-%D0%B7%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0&Itemid=74


URL:

Сэтгэгдэл бичих