Сар шинийн барилдаанд улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр түрүүллээ

avarga822828282282828Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болж, өндөрлөлөө. Энэ жилийн цагаан сарын барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Л.Эрхэмбаяр, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Бумбаяр, Ч.Санжаадамба нарын хүчит 256 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх, улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр түрүүлж, Увс аймгийн Баруунтүрүүн сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат үзүүрлэлээ.

1963 оноос хойш зохион байгуулж эхэлсэн сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 13 удаа түрүүлж байсан бол дархан аварга Х.Баянмөнх найм, дархан аварга Ж.Мөнхбат зургаа, дархан аварга Д.Цэрэнтогтох, даян аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Хадбаатар нар тус бүр гурван удаа түрүүлж байжээ.

БАРИЛДААНЫ ДҮЙЗ:


Дөрвийн даваа:

1. С.Мөнхбат /у.ав/ – Э.Оюунболд /а.а/
2. Д.Ганхуяг /у.а/ - П.Батмөнх /а.а/
3. Х.Мөнхбаатар /у.а/ – Н.Батсуурь /а.а/
4. Г.Эрхэмбаяр /у.а/ - Н.Адъяабат /а.а/
5. Д.Азжаргал /у.а/ - Б.Энхбаатар /а.а/
6. П.Бүрэнтөгс /у.а/ - Т.Баасанхүү /а.а/
7. И.Доржсамбуу /у.г/ – Б.Хашбат /а.а/
8. Ж.Бат-Эрдэнэ /у.г/ – Б.Пүрэвсайхан /у.н/
9. Б.Сайнбаяр /у.з/ – Ц.Одбаяр /у.н/
10. Д.Баасандорж /у.з/ – А.Батмөнх /у.н/
11. Б.Соронзонболд /у.з/ – Б.Сангисүрэн /у.н/
12. Ч.Санжаадамба /у.з/ – Б.Батмөнх /у.н/
13. Л.Пүрэвжав /у.х/ – Ч.Баянмөнх /у.н/
14. Ө.Бат-Орших /у.х/ - Ду.Батбаяр /у.н/
15. А.Бямбажав /у.х/ – Б.Гончигдамба /у.н/
16. И.Ёндонсамбуу /у.н/ – Б.Чинзориг /у.н/

Тавын даваа:

1. С.Мөнхбат /у.ав/ – Б.Чинзориг /у.н/
2. Д.Ганхуяг /у.ар/ – Б.Батмөнх /у.н/
3. Х.Мөнхбаатар /у.ар/ - Л.Пүрэвжав /у.х/
4. Г.Эрхэмбаяр /у.ар/ – Ц.Одбаяр /у.н/
5. Д.Азжаргал /у.ар/ – Б.Соронзонболд /у.з/
6. П.Бүрэнтөгс /у.ар/ – Д.Баасандорж /у.з/
7. И.Доржсамбуу /у.г/ – Б.Пүрэвсайхан /у.н/
8. Ө.Бат-Орших /у.х/ – Б.Гончигдамба /у.н/

Зургаагийн даваа:

1. С.Мөнхбат /у.ав/ – Б.Соронзонболд /у.з/
2. Д.Ганхуяг /у.ар/ – Б.Гончигдамба /у.н/
3. Х.Мөнхбаатар /у.ар/ – Б.Пүрэвсайхан /у.н/
4. Г.Эрхэмбаяр /у.ар/ – П.Бүрэнтөгс /у.ар/

Долоогийн даваа:

1. С.Мөнхбат /у.ав/ – Д.Ганхуяг /у.ар/
2. Г.Эрхэмбаяр /у.ар/ – Б.Пүрэвсайхан /у.н/

Наймын даваа:

1. С.Мөнхбат /у.ав/ -Г.Эрхэмбаяр /у.ар/


URL:

Сэтгэгдэл бичих