Иллэгийн нууц

00lkkjjh5454Бид нүүрээ арчлах олон аргыг мэднэ. Тэгвэл нүүрэнд бас нэг нөлөө үзүүлдэг зүйл бол иллэг гэнэ. Иллэг ямар ач холбгдолтой яагаад нүүрэнд иллэг хийх ёстой гэж?

-Иллэг нь цусны эргэлтийг сайжруулна.
-Иллэг нь нүүрний булчинг чангаруулна.
-Иллэг нь арьсны тосны булчирхайны үйл ажиллагааг зохицуулж сайжруулна.
-Иллэг нь тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.
-Иллэг нь мэдрэлд сайнаар нөлөөлнө.
Нүүрэндээ иллэг хийхийн тулд нүүрэндээ тос түрх. Ингэхдээ иллэг хийж байх үед гар чинь нүүрний арьсан дээгүүр чөлөөтэй гулгаж байхаар бодож тааруулаарай.
-Юуны өмнө эвтэйхэн байрлалаар суу. Тэгээд хөмхийгөө зуугаад нүүрний булчингаа дагуулан эрүүнээсээ эхлэн чих рүүгээ чиглэсэн маягтай тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Хацар дээр хонхорхой үүсгэ. Ингэхийн тулд амаа “О” үсэг хэлэх гэж байгаа юм шиг болго. Үүссэн хонхорхойноос чих рүүгээ чиглүүлэн арьсаа сунгалгүйгээр гарынхаа гурван хуруугаар хагас Щ тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Хамрынхаа самсааг тойруулан хуруугаараа иллэг хий. Тэгээд хамраасаа хөмсөг рүүгээ чиглүүлэн мөн тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Эрүүнээсээ хэнхдэг рүүгээ чиглүүлэн, хоёр гараараа ээлжлэн дээрээс доош ил. Энэ нь хүзүүний иллэг болно.
-Нүүрэндээ иллэг хийхдээ дороос нь дээшээ илдэг бол хүзүүг дээрээс доош илнэ.
-Хурууныхаа араар эрүүнийхээ доогуур тойрог гарган зөөлөн товш.

Дээрх иллэгийг өдөр бүр давтан хийж чадвал нүүрний чинь арьс гайхалтай чангарна.


URL:

Сэтгэгдэл бичих