Ираны цөмийн хэлэлцээний үргэлжлэх хугацааг сунгахыг дэмжинэ

b5f43af9946f2a44big19-ний өглөө Вена хотноо Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээнд оролцож буй Хятадын төлөөлөгч, Гадаад харилцааны яамны Зэвсэглэлд хяналт тавих хэлтсийн дарга Ван Чюнь, Ираны асуудлаарх бүх гэрээ хэлэлцээний цаг хугацааг 11-р сарын 24 хүртэл сунгана хэмээн Европын холбоо, Иран хамт мэдэгдсэн явдлыг Хятадын тал дэмжинэ гэжээ.

Тэрээр, энэ нь талууд улс төрийн хэлэлцээгээр Ираны цөмийн асуудлыг зохицуулах гол чиглэл рүү дөхөн урагшлахад ашигтай юм. Зургаан орон болон Иран хялбар олдохгүй энэ боломжийг ашиглаж, олон улсын хамтын нийгэмлэг болон Ираны санаанд нийцсэн, тогтвортой, сайн гэрээ байгуулахыг бид хүсэж байна гэжээ.

Ван Чюнь, 2014 оны 2-р сард Ираны цөмийн асуудлын бүх гэрээ хэлэлцээ Венад эхэлснээс хойш бараг 60 хоногийн турш, холбогдох зургаан орон болон Иран нийтдээ 6 удаа хэлэлцээ хийж, ил тод ахиц гаргасан юм. Түүнчлэн хоёр тал гол асуудлаар нэлээд санал зөрөлдөөнтэй , зарим талаар маш их санал зөрөлдөөнтэй байгаа гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих