БНСУ визний хугацааг дахин гурван сараар сунгалаа

68r27dh2741a9b04nbfj895lq4-600x338

БНСУ-д Ойрхи-Дорнодын Коронавирусын халдвар гарсны улмаас тус улсад зорчих аяллаа хойшлуулсан иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин гурван сараар сунгахаар боллоо.

Энэ шийдвэрийг тус улсын Хууль зүйн яамнаас гаргасныг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв.

Энэ нь гуравдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 30-ны хооронд БНСУ-д зорчих богино хугацааны визтэй иргэдийн зөвхөн визийн хүчинтэй хугацаанд хамаарах бөгөөд оршин суух хугацаанд хамаарахгүй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих