”Найман шарга”-ын хэрэг анхан шатны шvvхээр шийдэгдлээ

Одоогоос гурван жилийн ємнє буюу 2008 онд эхэлсэн “Найман шарга”-ын гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шvvх хурал єчигдєр Нийслэлийн шvvхэд 10.30 цагт эхэлсэн юм.   Уг хуралдаан харьяаллын дагуу Чингэлтэй дvvргийн шvvхэд зарлагдсан ч хохирогч олонтой учраас Нийслэлийн шvvхэд болсон. Энэ удаагийн шvvх хурал нь дээрх хэргийн гурав дахь удаагийн хурал бєгєєд ємнє нь анхан болон давж заалдах шатны шvvхээр орж хэлэлцэгдэж байсан.

Уг хэрэгт шvvгдэгчээр Н.Энхтуяа, Б.Халиунаа, Б.Булганаа нар татагдаад байгаа бол хохирогчоор 200 гаруй хvн тогтоогдоод байсан. Харин тэдний хохирлыг бага багаар барагдуулсаар одоогоор 100 хvрэхгvй хvн хохирогчоор vлдээд байгаа аж. Vvнээс єчигдрийн шvvх хуралд 50 гаруй хохирогч ирсэн байлаа. Шvvх хуралдааныг Чингэлтэй дvvргийн шvvгч Б.Зориг даргалж, дагалдан шvvгчээр Буяннэмэх, Б.Цогт нар байлцсан юм. Харин эл хэрэгт голлох vvрэг гvйцэтгэсээр єдийг хvрсэн Ж.Батбаатарын ємгєєлєгчєєр Н.Тvвшинцэнгэл, хохирогчдын ємгєєлєгчєєр Нарангоо, Энхжаргал нар ажилласан. Даргалагч шvvгчийн зvгээс шvvхийн танхим дахь дэг жаягийг танилцуулснаар шvvх хуралдаан албан ёсоор эхэлсэн юм.

Шvvх хуралдаан эхлэхэд, шvvгдэгч болоод хохирогч, тэдний ємгєєлєгчдийн зvгээс Ж.Батбаатарыг байлцуулах хvсэлт тавьсан ч улсын яллагч єєрийнх нь єгсєн мэдvvлэг байгаа учир заавал ирvvлэх шаардлагагvй гэж vзэн хуралдааныг цааш vргэжлvvлсэн юм. Уг нь эл хэрэг нэг гэр бvлийн гурван хvн буюу ээж, охин, хvргэн хvv гурвын хамтран байгуулсан компанийн vйл ажиллагаатай холбоотой асуудал атал Ж.Батбаатар гэгч залуу оролцсоноос гадна хохирогчоор тогтоогдоод байгаа нь нэлээд сонирхол татсан юм.

Хэрэг явдлыг товчлон єгvvлбэл, Б.Булганаа нь нєхєр А.Халиунаагийн хамтаар БНСУ-д ажиллаж амьдарч байх хугацаандаа хадгаламж зээлийн хоршоо болон, мєнгєн гуйвуулгын vйлчилгээ явуулах зорилгоор Монголд амьдардаг ээж Н.Энхтуяатайгаа хамтран “Найман шарга интернэйшнл” компанийг байгуулжээ. Манай улсаас Солонгос Улсад ажиллаж амьдардаг иргэд олон бєгєєд гэр орондоо мєнгє явуулах, мєнгєє найдвартай хvнд хадгалуулах сонирхол ч их байдаг аж. Энэ дагуу гэр бvлийн гурав нутаг нэгтнvvддээ тус хvргэх vvднээс Солонгос дахь Монгол иргэдийн мєнгийг ар гэрт нь єдрийн дотор хvргэдэг vйлчилгээ vзvvлж эхэлжээ. Ингээд тэдний vйл ажиллагаа ч амжилттай явагдаж, иргэд ч олноороо эх орон руугаа мєнгє илгээх болж. А.Халиунаа Б.Булганаа хоёрын явуулсан мєнгийг ээж нь хvлээн авч, зохих эздэд нь хvргэдэг байсан учраас залуус ээждээ итгэн, асуудлыг нэг бvрчлэн асууж сонирхдоггvй байж.

Гэтэл Н.Энхтуяа нь хvvхдvvдийнхээ явуулсан мєнгийг зохих эздэд нь хvргэх бус Энхтайван найрамдлын ордны ойролцоо зургаан давхар барилга бариулан vйл ажиллагаагаа тэлэхийг зорьсон байжээ. Харин энэ асуудлыг охин, хvv хоёр нь мэдээгvй бололтой. Тэрбээр 2008 оны эхээр харилцагчиддаа мєнгийг нь цаг тухай бvрт єгєх нь багасч, хаа нэг хэл ам гарах болсноос гадна монгол тєдийгvй дэлхий нийтэд санхvvгийн хямрал болж, иргэд хадгалуулсан мєнгєє их хэмжээгэр татаж эхлэх нь тэр.

Ингээд яв явсаар хэрэг явдал даамжирч, солонгосоос явуулсан мєнгє нь эздэдээ очихгvй байгаа гэх мэдээлэл А.Халиунаа, Б.Булганаа хоёрын чихэнд хvрч, асуудал єндийсєн байдаг. Нэг vгээр мєнгєє авч чадалгvй удсан иргэд гомдол мэдvvлэн, шvvх цагдаа дээрээ тулснаар энэ хэрэг олны анхааралд єртсєн.

Н.Энхтуяаг ийнхvv хvндхэн байдалд ороод байхад хохирогч гэх Ж. Батбаатар гарч ирсэн аж. Н.Энхтуяа иргэдийн мєнгийг єєр зvйлд зарцуулан, байшин барилга барьж эхэлсэн тул мєнгийг нь тєлж барагдуулах vvднээс єнєєх зургаан давхар обьектоо зарахаар болоод байсан аж. Энэ vеэр Ж.Батбаатар тvvний зарах гэж буй обьектыг худалдан авах хvсэлтэйгээ илэрхийлжээ.

Ингэхдээ Н.Энхтуяа хотын тєвийн барилгаа нэг тэрбум тєгрєгєєр vнэлсэнийг “Бэлнээр 20 хувийг нь тєлье, харин vлдсэнг нь зээл аваад тєлчихмєєр байна. Єєрийн нэр дээр vл хєдлєх хєрєнгєгvй учраас зээл авч болохгvй байна. Та энэ байраа миний нэр дээр болгочих” гэхэд нь итгээд тvvний хэлснээр хийсэн аж. Энэ vеэр иргэдийн гомдол туйлдаа хvрч, хэрэг нь шvvхэд шилжсэн байлаа. Шvvх хурлын vеэр хохирогчдын єгч буй мэдvvлгээр Ж.Батбаатар нь байрны ордерыг хохирогчдод харуулан, “Энэ байрыг зараад та бvхний хохирлыг барагдуулна” хэмээн хэлж байжээ. Гэтэл єнєєдєр шvvх прокурорынхон илтэд тvvний талд ажиллан, Ж.Батбаатарыг одоо хохирогчоор тогтоогоод байгаа нь хууль бус vйлдэл хэмээн шvvгдэгч А.Халиунаа шvvх хурдын vеэр хэлж байлаа. Мєн гурав дахь удаагаа болж буй хэргийн шvvх хуралд Ж.Батбаатарыг байлцуулах хvсэлтийг удаа дараа шvvх бvрэлдэхvvнд тавьсан ч хvлээн авахгvй байсаар єдийг хvрчээ. Одоо гагцхvv сайн дураараа эл хэрэгт хошуу дvрэлцсэн Ж.Батбаатар гэгчээс хэрэг явдал хэрхэн шийдэгдэх нь хамаараад байгааг ч шvvгдэгчид хэлж байсан. Тодруулбал, тvvний нэр дээр буй зургаан давхар обьектыг зарж борлуулснаар хохирогчдын гомдлыг барагдуулах бvрэн боломжтой гэнэ. Гэтэл тэрбээр монголд байгаа хэрнээ гадаадад байгаа мэтээр худал хэлж, шvvх хурлаас зугтсаар олон хvний амь амьдралыг vрээд байгааг хохирогдын тєлєєлєл хэлж байсан.

Дээрх зургаан давхар обьектыг битvvмжилснээс гадна Ж.Батбаатарын нэр дээр байгаа тул захиран зарцуулах эрх хэнд ч байхгvй аж. Шvvгдэгч Н.Энхтуяа болон А.Халиунаа, Б.Булганаа нарт иргэд итгэл найдвар хvлээлгэн мєнгєє хадгалуулсан байхад мєнгийг нь єєр зvйлд зарцуулснаас гадна, мєнгєн гуйвуулгын vйлчилгээг явуулах албан ёсны зєвшєєрєлгvй vйл ажиллагаа явуулж байснаа хvлээн зєвшєєрч байлаа. Ингээд єдєржин хуралдсан шvvх хурлын тов оройн 17.00 цагийн vед гарч дараах шийвдэрийг гаргасан юм. Шvvгдэгчдийг бусдад их хэмжээний хохирол учруулсан хэмээн шvvх бvрэлдэхvvн vзэн, Эрvvгийн хуулийн 184.4 буюу бусдыг залилан мэхлэх замаар vгсэн тохиролцож, онц их хэмжээний хохирол учруулсан гэж vзэн Н.Энхтуяад 12 жил, А.Халиунаад 10 жил 6 cap, Б.Булганаад 10 жил нэг сараар хорих ял тус тус ногдууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих