Н.Төгсцогт өнөөдөр тулалдана

Олимпийн наадмын эрх олгох боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Азербайжаны нийслэл Баку хотноо эхэлсэн билээ. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр 49 ба -91 кг-ын жингийн хэсгийн тулаанууд болсон бол өнөөдөр 52 ба 56 кг-ын жинд өрсөлдөх тамирчид дэлхийн аваргын рингэнд анхны тулаанаа хийнэ.

Дэлхийн аваргын мөнгөн медальт, дэлхийн оюутны аварга, Азийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр Болгарын тамирчин Стефан Ивановтой тулалдах бол дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн аваргын мөнгөн медальт Д.Отгондалай эхний тулаанаа Армяны боксчин Ховханнес Бачковтой хийх юм.

Хэсгийн тулаанууд Монголын цагаар 19.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг


URL:

Сэтгэгдэл бичих