Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

663Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 21, 22-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.


2016 оны нэгдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар үүлшиж, баруун болон төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 20-25 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 18-20 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2016 оны нэгдүгээр сарын 21-нээс нэгдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна. 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.




URL:

Сэтгэгдэл бичих