Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Ханбогд сумын 21 дүгээр цэцэрлэгийн хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдасд шинжилгээ хийжээ. Усны таван дээжинд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. 40 арчдасын 26-гаас, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний савханцар илэрсэн