Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Нөхөх олговор олгох тухай” А/1038 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах дунд сургуулийн барилгын трасст орсон 1 иргэн, Баянзүрх дүүргийн  8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Амгалан дулааны станцын хос шугам, үерийн ус, бохирын ус зайлуулах шугамын трасс