Германы нийслэл Берлин хотын төвд, нэгдүгээр сарын 21-нд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдсон талаар КП мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, саперчид энэ бөмбөгийг аюулгүй болгосон байна. "Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдсоныг аюулгүй болгосон" гэж Берлиний цагдаагийн газар Твиттер хуудсандаа бичсэн байна. Энд дуулгахад, Германд дайны үеийн зэр зэвсгийн үлдэгдэл олдох тохиолдол цөөнгүй