Болгарын алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 52 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд Болгарын Софи хотноо болсон. Тэмцээнд 34 орны бөхчүүд гурван төрлөөр өрсөлдсөнөөс “Хүч” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин О.Бурмаа эх орноо төлөөлөн оролцож эмэгтэй 75 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Тэрээр шувтаргын