Мод, навчис, тэнгэрийн хэлтэрхий, байшингийн булан. Цонхны харалдаа ургасан хоёр модны нэг нь шилмүүст, нөгөө нь навчит мод. Шилмүүст модны шилмүүс нь бараан, сааралдуу ногоон өнгөтэй. Өнгөрсөн жил ч юм уу түүнээс эрт  ургаад яагаад ч юм бэ унаагүй жижигхэн хар боргоцойнууд нь сүлд модны тоглоомууд шиг. Нөгөө модны навчнууд нь