Манай сонин социализмын үед баригдаж, олон хүнийг ажилтай, олон айлыг амьдралтай нь залгуулж байсан улсын томоохон үйлдвэрүүдийн хувь заяа хувьчлалаар хаашаа эргэснийг эрэн сурвалжилж уншигчиддаа хүргэхээр боллоо. Цуврал сурвалжлагынхаа эхнийхийг Гутлын үйлдвэр гэж Монголд монопол байсан үйлдвэрийг онцоллоо. Бид Хан-Уул дүүрэгт байрлах Гутлын үйлдвэрийн байрыг өчигдөр зорьж очсон юм. Есөн давхар