Хоёр жилийн өмнө Сэлэнгийг зорилоо. Аймаг наадмаа хийж байгаатай таарчихав. Наадмын комиссын дарга Батмөнх хэмээх ид дунд насны эртэй ойр зуурын яриа өрнүүлэнгээ анзаарсан юм гэвэл аймгийн наадамд нь Увсын бөх түрүүлж, бас Увсын угшилтай морь түрүү магнай болж байгаа бололтой. Монгол Улсын төрийн далбааг морин дээр дэрвүүлэн зогсоо залуутай