Tag : Ерөнхий сайд

Ерөнхий сайдын дэмжсэн ажлыг дүүргийн удирдлага гацааж байна

712-15360178909003057470adb286dc18528c9c4dc094
Хүний амьдралын эрээн бараан дунд хүүхэд бүхэн гэр бүл, эцэг эхтэйгээ байх шиг жаргал хаана байх билээ. Гэвч тэр л аз жаргалаа хугасалж яваа бяцхан үрс цөөнгүй байдаг нь харамсалтай. Орчлонгийн жам ёсоор эцэг, эхээсээ хар багадаа хагацаж салсан нэгэн байхад хайр халамж анхаарал тавих нь байтугай "хар толгой"-гоо ч

Ерөнхий Сайд аа Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааны баримттай танилц

Untitled-9
Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт ёс бус, шударга бус, хууль бус үйлдлүүд гарсаар байгааг анхааралдаа авч, тус газарт  шалгалт хийж хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолж байна. Стандарт хэмжил зүйн газарт олон шударга бус үйлдэл гарч байгаа талаар www.dorgio.mn сайт цувралаар хүргэсэн.  Мэдээлэл бүхэн баримт нотолгоотой байсан бөгөөд

Су.Батболд Ерөнхий сайдын өгсөн үүргийг “нохой хуцсан чинээ” тоосонгүй

2ced950eee4022b2c55987b52c62ec9a
Өнгөрсөн сарын 19-нд Улсын онцгой комиссын хуралдаан болсон билээ. Уг хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Наймдугаар сарын 1 гэхэд төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх ёстойг анхааруулъя. Мөн найр наадмуудыг дуусгаарай” хэмээн үүрэг өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор бүхий л аймгууд ойн баяраа долоодугаар сард багтан хийсэн

Ерөнхий сайдын айлчлалууд яагаад цуцлагдаад байна вэ?

712-1530837721dadada_9345890084
У.Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайдаар томилогдсон.    Гүйцэтгэх засаглалын тэргүүний  үйл ажиллагааны онцлох нэг хэсэг нь гадаад харилцаа байдаг.  Гэтэл энэ хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гадаад харилцаа нэг л ойлгомжгүй явж ирлээ.  Ерөнхий сайд тэр улсад айлчилна гэх мэдээлэл гардаг, түүний араас нэг их удалгүй айлчлал цуцлагдсан талаар ярьдаг.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эвгүй хоршил ямар уршиг дагуулах бол

5b15e07b0df7b0.34485077
ШХАБ гэж сүлийн үед олонтаа сонсогдох боллоо. Бүр монгол хүн бүр ШХАБ-ын талаар ярьж, улстөржиж, МАН-АН-гаараа хуваагдаж байна. Ажаад байх нь, АН-ын угшилтай нөхөд ШХАБ-ыг гоё сайхан гэж, харин МАН-ын талаас “Ээ, тэр дэмий” гэх байр сууриар хандаж байх юм. Гэвч ШХАБ /Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ гээч нь чухам яг юу

Ерөнхий сайд 25 сая төгрөгөөр эмээл урлуулжээ

16729527_1448472748497200_4582050737367091042_n_b
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөө орон нутагт ажиллах үеэрээ Батноров буюу Тожил хийцийн эмээл захиалан, урлуулжээ. Хэнтий аймгийн Батноров сум нь Тожил, Шонхойн Чойнбол зэрэг хийц ураараа гайхуулж, ард түмний дунд нэр алдар нь түгсэн урчуудтай нутаг юм. Батноров буюу Тожил хийцийн эмээл 7 саяас 25 сая төгрөгөөр худалдаалагддаг байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх

ЕРӨНХИЙ САЙДУУДЫН ЕРДИЙН БИШ ХУВЬ ТАВИЛАН

saiduud
Монгол Улсын түүхэнд одоогоор 30 Ерөнхий сайд тодроод байгаа. Тэдний хувь тавилан үнэндээ ээдрээтэй, эмгэнэлтэй. Монголын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал, ард түмний сайн сайхан амьдрал, эрх чөлөөний төлөө зүтгэснийхээ шанд зарим нь цаазлуулсан юм. Сүүл үеийн Ерөний сайдуудын хувь тавилан бас л ердийн биш. Нам нь, журмын нөхөд нь

Арай Ерөнхий сайд асан хоёр иргэнийхээ аминд хүрэхгүй байлгүй!

download
Ерөнхий прокурор Энх-Амгалан бид хоёр 10-аад жилийн өмнө "Эрүүгийн байцаан шийтгэх хууль"-ийг шинэчлэх ажлын хэсэгт хамт ажилласан. Тэр үед л бид танилцсан юм. Энх-Амгалан гэмт хэргийг илрүүлж шударга ёсыг тогтоохыг чин сэтгэлээсээ хүсдэг мөрдөгчийн мэргэжилтэй хүмүүсийн нэг болох нь ажлын явцад ойлгогдсон. Нийгмийн шударга ёс хэмээгчийг алдаж болохооргүй маш чухал үнэт

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хорих 461-р ангиас захидал илгээжээ

974b35e20b4e84b612fbcf1131e6c60b
Ч.Сайханбилэг миний бие Та бүхэнд 461-р хаалттай хорих ангиас хандан энэхүү Ил захидлыг бичиж байна. Хорих ангийн алхах гишгэх зайгүй жижиг умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөн бие, сэтгэлийн там эдлэн суухын зовлон хэцүүг хэчнээн дүрслэн тайлбарлаад ч энд орж үзээгүй хүмүүс ойлгохгүй буй за. Үнэхээр идсэн уусан, эрүүгийн хэрэг

С.Баярын хэлсэнчлэн хоёрын хоёр экс Ерөнхий сайдаа хорьсноор Монголын нэр хүнд дэлхий нийтэд унах уу, эсвэл…

15239553435ad5b68f36894
Энэ дөрөвдүгээр сар баривчилгаагаар эхэлсэн. Эхлээд С.Баярцогт тэргүүтэн, дараалаад Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилж хориод байгаа. Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнууд  баривчилгаанд өртөж, шалгуулж нягтлахдаа тулсан нь  бараг анх удаагийнх байх. Гэхдээ Н.Энхбаярыг эс тооцвол. Олон жилийн турш зөвхөн жараахайны араас хөөцөлддөг гэсэн нэр хоч авахдаа тулаад байсан

Ерөнхий сайд байхдаа оюутны хотхон байгуулна гэж худал ярьсан Сү.Батболд “шинэ үлгэр”-ээ ярьж эхэлжээ

712-152332709213416799_1146467738737299_5939660450344461525_o
Монголын хамгийн баян хүмүүсийн нэг гэгдэх Сүхбаатарын Батболд 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдон УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүн гарах хүртэл ажилласан билээ. Уг албан тушаалыг хашиж байх үедээ тэрээр Монголын цахиурын хөндий байгуулах, их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос гарган, оюутны цогцолбор хотхон

Хувийн хэвшлээ дэмжиж ажиллахыг Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов

40d47ff9cd781b508f3783b7f924693c
Увс аймагт хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Тэрээр дараа нь аймгийн удирдлага, газар, хэлтсийн дарга, төрийн албан хаагчидтай уулзав. Дарга нар, төрийн албаны ажилтнуудаас Увс нутгийн ажилсаг, хөдөлмөрч иргэдийн ахуй амьдрал шалтгаалах учир ажлаа чамбайруулахыг санууллаа. Хариуцсан ажилдаа