Их хотын А зэрэглэлийн бүсэд хэдэн арван жилийг элээсэн зангидсан караказууд энд тэндгүй хөглөрнө. Хоёр нүдийг нь ухаад авчихсан ч юм шиг барилгуудад хааяахан хар хэрээ сууж, гуаглах нь хэний ч жихүүдсийг хүргэмээр аж.   Ойр орчмынх нь газар ч барилгаа дагаад бас л хуучирч архины шил, элдэв хог, тоос, шороонд дарагдана.