Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахад өнгөрсөн онд 140 сая төгрөг төсөвлөсөн. Харин энэ онд нийт 187.3 сая төгрөг зарцуулахаар болсон билээ. Жил бүр Чингисийн талбайд сүлд модыг сүндэрлүүлдэг. Энэ жилийн хувьд төв талбайн сүлд модыг босгоход 19.8 сая төгрөг зарцуулсан бөгөөд гэрэлтүүлэг, тоглолт, тайз засалт, гэрлэн чимэглэл зэргийг шинэчилжээ.