Хятадын Шаньси мужийн нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 15 хүн амиа алдаж есөн хүн шархадсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ.  Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт даваа гаригийн 13:50 цагт болсон байна. Энэ үед газрын гүнд 35 уурхайчин ажиллаж байсан бөгөөд одоогийн байдлаар 18 хүнийг аварчээ.  Осол болсон уурхайд аврах ажиллагаа, нөхцөл байдлыг тодруулах ажил