Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хүүхдийн амь аварчээ. Өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19:00 цагт тус цагдаагийн хэлтэст “Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Golden-park” хотхоны 105 дугаар байранд гал гарч байна” гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу уг хэлтсийн эргүүлийн офицер, ахмад Б.Ундармаа дэд ахлагч М.Билэгсайхан