Наадамаар алтан агсарга бүсээр гангарсан "хийгүй ерөнхийлөгч" Н.Багабанди олон нийтийн анхааралд өртжээ. Хэвлэлээр түүний орлого хадгаламжийг нь онцлох болов. Экс ерөнхийлөгч зөвхөн 2017 онд 252 сая төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд 400 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай. Мөн хувьдаа "Toyota Land Cruiser 100" маркийн нэг, "Mercedes Benz ML350" маркийн нэг автомашинтай.