Дэлхийн хамгийн уудам тив амьсгалах агааргүйтэн, бачуурч байна. Азийн зулай дахь Улаанбаатарын хоолойг саарал утаа ороох зуур энэ тивийг эмжин оршдог Тайланд, Камбож, Энэтхэг хорт хийнд нэрвэгдэн хэсэг хугацааг үдлээ. Гэхдээ Монголоос бусад нь агаарын бохирдол хэмээх гачланд өвдөг сөхөрсөнгүй. Харин ч хорт хийгээ бууруулах арга шийдэл хайн, баагисан утааг