Дэлхийд хоёрдогч том эдийн засагтай орон болох Хятад улсад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дөрөв дэх сардаа үргэлжлэн бууралттай гарчээ. Гэсэн ч энэ зургадугаар сард үйлдвэрлэлийн салбар харьцангуй тогтвортой байна гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. HSBC/Markit PMI индекс нь гурван сарын байдлаар өсч, тавдугаар сард 49.2 байсан бол нэмэгдэж, 49.6 болсон байна.