Автомашины татвар хураах ажил гуравдугаар сарын 30-наас хоёр сарын хугацаанд болж дууссан. Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтсээс хамтран  энэ сарын 10-24–ныг хүртэл албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулж, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зохио байгуулах аж.