Зовхи өөдөө тэнгэрлэг санаа төрлөө ч Зоргоор бүтэх тансаг амьдрал зүүдлээстэй Зориг тэсвэр, цог жавхлан бүрдлээ ч Зогсонги амьдралд үеийн үед хадаастай (Золоор бид амгалан нутагт мэндэлжээ!) Үйлээр учирсан үнэнч хайр нь байлаа ч Өнгө мөнгөнд өөрийн эрхгүй үрэгдээстэй Өөрчлөн хувиргах өнгөт хувьсгал мандлаа ч Өрнүүн дэвшил, ялгуун хөгжил нь дарагдаастай (Үнэндээ бид нийгмийг царцааж орхижээ) Алтан гавалтай эрхэм дээдсүүд