Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах н.Мөнхбаатар захиралтай “Моn egg” компанийн 70 мянга гаруй өндөглөгч тахиа энэ сарын 26-ны шөнө бүтэж үхжээ. Энэ нь тухайн өдөр хүчтэй, дуу цахилгаантай бороо орсны улмаас тус компанийн тог тасарч, дохиолол нь ажиллаагүйгээс болжээ. Өнөөдрийн байдлаар 38 мянган тахиаг 12 метр гүн нүхэнд булж