Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг Украины амттан үйлдвэрлэгч “Рошен” корпорацийн бүтээгдэхүүнүүдэд чанарын шалгалт хийсний дагуу “зарчмын асуудалтай” гэсэн тодорхойлолт гаргажээ. Учир нь “Рошен” брэндийн зарим амттан эрүүл ахуйн шаардлагын хэм хэмжээг бүрэн хангаж чадахааргүй байжээ. Тухайлбал, зарим нэр төрлийн амттан хөгцний мөөгөнцөр, хуурай хөрөнгөний нянгийн агууламж өндөртэй байсан аж.