Дөрвөн хүн амиа алдлаа
Орон нутагт олон хүний амь авсан осол гарсан байна.
Ослын улмаас дөрвөн хүн газар дээрээ амиа алдаж, дөрвөн хүн хүндхэн гэмтжээ.
Энэ хэрэг энэ сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын орчим гарсан гэнэ. Иргэд “Ланд крузер” машинаар хот орохоор зорчиж байжээ.
Гэмтсэн иргэдийн төвийн эмнэлэг рүү шуурхай хүргэсэн байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхлэв.
URL:













