Орхоныхон хийн түлш авах гэж Дархан руу давхихаа болино

1d3bf2f660bb468b565dc3d9a56779a8_LИрэх сарын нэгэнд хийн түлш түгээх станц ашиглалтад орно. 2007 онд Орхон аймагт шингэрүүлсэн шатдаг хийн станц барих шийдвэр гарч байсан ч барилгын зураг, төсвийн ажил хийгдээгүй байсан өнөөг хүрчээ.

Тэгвэл “Чэст” ХХК уг станцыг барьж, ашиглалтад оруулахаар бэлтгэлээ базааж байна. Шингэрүүлсэн шатдаг хий худалдан борлуулах станцыг хотын төвөөс алслагдсан Их залуу багт  0.1 га талбайд барьж байга аюм.
Орхон аймаг 10 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй. Үүний 300 нь хийн хөдөлгүүртэй юм. Тэдний дийлэнх нь Дархан-Уул аймаг руу явж зориулалтын хийгээ авдаг байна.  Харин Орхон аймагт авто машины зориулалттай хий худалддаггүй тул ахуйн хэрэглээнийхийг ашигладаг. Энэ нь олон эрсдэл дагуулдаг ажээ. Тиймээс хийн станц нэн шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн тус аймагт 7 хоногт 100 орчим тонн шингэрүүлсэн хий хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Мөн станц нь баригдчихвал хийн хөдөлгүүртэй авто машин авахаар зэхэж буй иргэн ч олон байгаа гэнэ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих