Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана

Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуу, Хөтөл, Баруунсалаа, Зүүнсалаа, Баянголын ам орчимд өнөөдөр 09:00-21:00 цагийн хооронд эрчим хүчний түр хязгаарлалт хийх болсон талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компаниас мэдэгдлээ.

Баянхошуу дахь 35/6 килоВольтын дэд станцад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн ажил хийгдэх болсон тул ийнхүү цахилгааны хязгаарлалт хийхээр болсон байна.

Б.Уран


URL:

Сэтгэгдэл бичих