Бусдыг гүтгэхээ болихыг Японд ятгав

imagesөбөб24Хятадын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжүнь 27-ны өдөр Японы шинээр хэвлэгдсэн батлан хамгаалах цагаан номын Хятадтай холбогдсон хэсгийн талаар сэтгүүлчийн асуултад хариулж, өөрийнхөө бурууг илүү харж, бусдыг гүтгэхээ болихыг Японы талд ятгав.

Сэтгүүлч мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр, Японы батлан хамгаалах яам саяхан 2013 оны батлан хамгаалах цагаан номондоо Япон зэрэг бүс нутгийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг Хятадын цэргийн хүч нэмэгдэж байгаад сэрэмжтэй байх ёстой гэсэн бөгөөд Хятадын талыг өөрийнх нь харьяа тэнгист харьяа агаарт халдаж байгаа нь төсөөлөөгүй нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна гэж зэмлэсэн байна.

Цагаан ном мөн радараас тандсан хэрэг гэгчийн талаар Хятадын тал үнэнд үл нийцэх тайлбар хийсэн, Хятадын албаны хөлөг онгоцууд Дяо Юйдао арал болон түүний эргэн тойрны арал олтригуудын ойролцоо олон удаа эргүүл хийсэн, Америк цэрэгтэй хамтран арал булаах сургуулилт хийх зэргээр өөрийгөө хамгаалах армийн байлдааны чадлыг нэмэгдүүлэх ёстой гэсэн байна. Үүнд ямар тайлбар хийх вэ гэсэн асуултад Хятадын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, энэ талаар Хятадын ГХЯ-ны төлөөлөгч өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Бид Японы талын үйл ажиллагааг нягт анхаарч байх болно. Өөрийнхөө гэм бурууг түлхүү харж, бусдыг гүтгэхгүй байх, сөргөлдөөнийг байнга номлох нь өөр бусдад бүр хохиролтой, түүхээсээ сургамж авахгүй бол ирээдүйг бий болгох аргагүй гэж хэлмээр байна гэжээ.

/Баатар орчуулав/ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих