Эрээний 2000 монгол биеэ үнэлэгчдийг Ордос руу нүүлгэлээ

aae75842e5733110bigСүүлийн таван жилийн дотор хүн худалдаалах гэмт хэргийн гааралттай дэлхий нийтээр тэмцэж, манай улс ч хууль, хяналтаа чангатган гэмт хэрэгтнүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тусам тэдний үйл ажиллагаа улам нарийссаар байгаа талаар мэдээлсээр байна.Өнгөрсөн жил Хятадын ССТV сувгаар Ар Монголын биеэ үнэлэгч эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдох нь элбэгшиж, манай орны нэр хүндэд ноцтой хохирол учруулж байна хэмээн цацсанаас болж Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинаа навс унагаж байсан билээ. Гэтэл үүний эх үндэс нь манай улсын амь амьжиргааны төв суваг болсон Эрээн хотоос улбаалж мөнгө, бизнэс дагасан ужид цэнгэл нь яваандаа цэвэр тунгалаг монгол охид, бүсгүйчүүд амар хялбар аргаар мөнгө олох үүр уурхай болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Үүнийг дагасан бизнэс өргөжин арга барил, хэв маяг нь нарийсч сүүлдээ зар сурталчилгаанууд илэрхий явагдаж байлаа.Сүүлдээ тэрбум гаруй хүнтэй Хятадад Ар Монголоос агаарын тээврийн онгоцны стюардэсс элсүүлэх ажилд зуучилна, жуулчны хөтөчөөр ажиллуулна гэх мэт нэг их цэвэр цэмцгэр, өнгөн талдаа олныг урхидах санаа агуулж, гэнэн охид, бүсгүйчүүд ч үүнд нь хууртан хилийн дээс алхмагц гадаад паспортаа уруулан шууд хүчирхийлэлд орж, харанхуй зооринд хоригдож эхэлдэг гашуун үнэн түүх бий. Сүүлдээ Эрээнд энэ байдал дэндүү илэрхий болж, монгол охид хүүхнүүд зах дээрх бараа шиг Улааны гудамжинд шилэн хоргонд амьд бараа болон зогсох болсон ч манай улсын Элчин, Консулууд юу ч мэдээгүй юм шиг таг дуугүй, аврал өршөөл эрсэн хүүхнүүдийг зугтан шөнө дөлөөр очиход хаалга нь цоожтой эсвэл зардал мөнгөгүй, хамгаалалтад авах боломжгүй гэхчилэн өдий төдий гомдол гардаг тухай яригдаж бичигдсээр байв.

Эрээн хот дахь биеэ үнэлэгч монгол охид, хүүхнүүдийг тойрсон хэл ам, хэрүүл шуугиан, гэмт хэрэг гарах нь ихэсч байгаатай холбогдуулсан уу, баттай бус мэдээллээр бол саяхан Улааны гудамжийг нүүлгэн Ордост шилжүүлсэн сурагтай. Эх нутагтаа ойрхон байсан биеэ үнэлэгч монгол хүүхнүүдийг хятадууд нутгийнхаа гүн рүү шилжүүлсэн нь цаанаа яггүй бодлого агуулсан нь ойлгомжтой.

Эх сурвалж: “МАШ НУУЦ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих