“Гулгаа массаж” нэрийн цаана 300 гаруй биеэ үнэлэгч байгааг тогтоожээ

20150812141135Баянгол, Баянзүрх дүүрэгт “Гулгаа массаж” нэрээр охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг цагдаа нар өнгөрсөн зургаадугаар сард илрүүлсэн юм. Зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын дор байрласан гулгаа массажид биеэ үнэлэлтийг зохион байгуулж байсан 24 этгээдийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Цагдаа нар энэ төрлийн үйлчилгээний цаана охидыг уруу татан, амар хялбар аргаар ашиг орлого олж буй гэмт этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйлдлийг таслан зогсоох хяналт, шалгалтыг эрчимжүүлжээ. Нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн энэ ажилд дайчлагдан ажиллаж байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих