“Beyond 5” хамтлаг Монголд ирнэ

beyond5-middle“Beyond 5” хамтлаг энэ сарын сүүлчээр Монголд ирэхээр болжээ.

Хамтлагийн гишүүд 14-18 настай, “Америкийн шүтээн” нэвтрүүлэгтэй адил 40 муж болон зарим улс үндэстнээс бүрдсэн 300-гаад залуусын дундаас авьяас чадлаараа шигшигдэн гарч ирсэн. Техас, Юта, Калифорния, Австралаас шалгарч хамтлаг байгуулсан залуус юм.

Дуулахаас гадна чадварлаг бүжиглэдэгээрээ сүүлийн үед шуугиан тариад байгаа. Тэд ирэх сарын 2-ноос эхлэн Азийн найман улсад аялан тоглох бөгөөд хамгийн түрүүнд манай улсад тоглолтоо хийхээр товложээ.

Үүний дараа Куала-Лампур, Сингапур, Малайз, Тайланд, Камбож, Хонконгийг зорьж, хаалтын тоглолтоо Тайваньд хийхээр төлөвлөж цагийн хуваарь тоглолтын дуу бичлэг бүхий мэдээллээ “Beyond 5 FACEBOOK” цахим хуудастаа байршуулсан байна.

Хамтлагийн продюссер нь шинэлэг зүйлсийг санаачлагч, хөгжмийн зохиолч, найруулагч Tyler Castleton юм. Түүний бичсэн дуунуудыг Martina McBride, домогт дуучин Gladys Knight, эстрадын жүжигчин Marie Osmond нар дуулж нэрд гарсан түүхтэй. Мөн түүний бичсэн аязыг “National Geographic”, “Animal Planet and the Mormon Tabernacle Choir” зэрэг дэлхийд нэртэй студи хамтлагууд хөгжмийн бичлэгтээ а

шигладаг.

Кастлтон хэлэхдээ “Эдгээр гайхалтай сэтгэл сэргэм бүтээлийн адил бүтээлийг таван хөвгүүн дуулна” гэжээ. Кастлтон болон түүний найз, продюссер Расс Дихон болон “Beyond 5” хамтлагийн сэтгэл догдлом аялан тоглолт Азиас ийнхүү эхэлж АНУ-д тоглогдохыг тэд үгүйсгэсэнгүй.

Тус хамтлагтай “Make a World of Difference Foundation” төрийн бус байгуулага хамтрах бөгөөд бүс нутгийн энэрэнгүй үйлсийн төлөө байгууллагууд болон хүүхдийн асрамжийн газруудад ном, бусад хэрэгцээт зүйлийн тусламж үзүүлэх юм байна.

Л.Хэрлэн

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих