Э.Долгионыг гадуур байцаахаар болжээ

1_1376269901Он гарсны дараа шуугиан тарьж эхнэрээ Цагдан хорих 461 дүгээр ангид оруулаад амжсан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа.

Үүнтэй холбогдуулан тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны газрын даргаар ажиллаж байсан Э.Долгионыг саатуулан хоёр хоногийн өмнө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч өчигдөр сулласан байна.

Учир нь хэрэг мөрдөж байгаа байцаагч түүнийг хорьж шалгаж шаардлагагүй гэж үзэн гадуур байцаахаар сулласан байна. Түүнчлэн албан бус эх сурвалжийн хэлснээр Ё.Отгонбаярын гэх хэрэгт холбоотой өөр хэд хэдэн хүнийг саатуулсан аж.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих