Зуслангийн газрын 24.793 нэгж талбайг өмчлүүлэхээр болов

Нийслэлийн Засаг даргын захирамжийг үн­дэслэн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрыг иргэдэд өмчлүүлэж эхэлсэн. Энэхүү  ажил эхлээд 10 гаруй хонож байгаа. Нийс­лэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн оны 25 дугаар тогтоолоор Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хамаарах 26 амны хэсэгчилсэн ерөн­хий  төлөвлөгөөг баталсан. Ингэхдээ эхний ээл­жинд ерөнхий төлөвлөгөө нь бэлэн болсон Зуун­мод, Яргайтын богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Хандгайт,  Ар хустай, Шарга морьтын зуслангийн газрыг 27 мянган иргэнд өмчлүүлэхээр болсон аж. Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүү-рэгт зуслангийн зориулалтаар эзэмшиж буй 47.943 нэгж талбар байгаагаас 24.793 нэгж талба­рыг нь  өмчлүүлэх боломжтой гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих