Хар тамхины хэргээр цаазлуулсан Монгол иргэн нэг ч байхгүй

 

 

11183_427

Хилийн чанадад хар тамхины хэргээр ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг эх орон  руу нь шилжүүлэх асуудлыг Гадаад харилцааны яамны  Консулын газар, ээжингийн элчин сайдын яамтай харилцан ярилцаж байгаа боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй  байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 54 иргэн хятадад ял эдэлж байгаагаас 16 нь хар тамхины хэрэгт холбогдсон байна.

Иргэдийн гэнэн итгэмтгий зан, хялбар аргаар мөнгө олох, амьдрал ахуй дорой байдлаас болж бусдад залилуулах, бусдын бараа таваарыг хилээр зөөж гарахдаа хар тамхиы хэрэгт санамсар болгоомжгүй байдлаар өртсөн иргэд олон бий. Өнөөдрийн байдлаар манай улсын 54 иргэн Бүгд найрамдах  Хятад ард улсад ял эдэлж байгаагаас 16 нь хар тамхины хэрэгт холбогдсон байгаа юм. Эдгээрээс долоо нь цаазын ял сонссон иргэд байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар цаазын ялыг гүйцэтгэсэн нэг ч хүн байхгүй байна. Хятадад хар тамхины хэрэгт холбогдож байгаа иргэдийн урсгал ихэвчлэн Малайз, Хонконг руу чиглэдэг. Гэхдээ бүгд гэнэн итгэмтгий байдлаас болж хар тамхины хэрэгт холбогдсон гэвэл үгүй юм. Хар тамхины томоохон сүлжээнд хамрагдсан хүн ч байгаа юм. Өөрөөр хэлбэл, санаатайгаар хар тамхи хилээр гаргах, тээвэрлэдэг нь ч байхад нутаг нэгтнээ гэмт хэргийн хохирогч болгодог бүлэглэл ч байдаг юм байна. Тухайлбал, 2008 онд Бээжингийн олимп үзэхээр явсан А гэх эмэгтэй хар тамхины сүлжээний золиос болж, бусдын тээшийг хилээр авч гарч байгаад хар тамхины хэрэгт буруутгагдан, улмаар цаазын ял сонссон байх юм. Харин энэ бүх асуудалд Монгол Улсын гадаад харилцаан яамны Консулын газраас Бээжин, Хөх хотын  ЭСЯ, Консулын газартай хамтран ялтан шилжүүлэх ажлыг судалж байгаа юм байна.

Бүгд найрамдах хятад ард улсын  цаг уур халуун, шоронгийн дэг журам хатуу чанга байдаг. Гэхдээ гадаа хэдий халуун гээд шоронд ял эдэлж байгаа хүмүүс хүйтэн хөргөгчинд байдаг шиг л нөхцөлд хоригдож байгааг Консулын газрын дарга хэлж байна. Өнөөдрийн байдлаар Хятадын өмнөд мужуудад ял эдэлж байгаа хүмүүсийг эх оронд нь авчрах, эсвэл Монголтой хил залгаа, ойр байдаг хятадын хотууд руу шилжүүлэх асуудлыг Консулын газар, Бээжингийн ЭСЯ-тай харилцан ярилцаж байгаа юм. Одоогоор 11 хүнийг шилжүүлэх асуудлыг судалж байна.

Харин Хятад улсаас гадна дэлхийн 16 оронд манай улсын 163 иргэн ял эдэлж байна. Эдгээр иргэдийн 38 нь хар тамхины хэрэгт холбогдсон бол үлдсэн нь танхай, хулгайн хэргээр ял эдэлж байгаа юм.

Б.ИНДРА

http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11183#sthash.oMmD3sMG.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих