Хятадын өмнөд нутгийн 500 мянга гаруй оршин суугч «Трами» хэмээх хар салхинд нэрвэгдэв

Typhoon Morakot hits ChinaХятадын өмнөд Гуанси-Жуаны өөртөө засах орны 500 мянга оршин суугч «Трами» хар салхинд нэрвэгдэв. 2900 хүнийг өөр нутагт нүүлгэн шилжүүлсэн

Хятадын өмнөд Гуанси-Жуаны өөртөө засах орны 500 мянга оршин суугч «Трами» хар салхинд нэрвэгдэв. 2900 хүнийг өөр нутагт нүүлгэн шилжүүлсэн тухай өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Гай гамшгийн уршгаар 6,17 мянган га бүхий тариалангийн талбай усан авахуулж, 650 байшин барилга эвдэрч нурав. Албан ёсны тоо баримтуудаас харахад хар салхи эдийн засгийн 25,29 сая юанийн (4,13 сая доллар) хохирол учруулав. Вьетнамд ургадаг сонин цэцгийн нэрээр «Трами» гэж нэрлэсэн хар салхи Номхон далайн бүс нутгийн энэ улирлын 12 дахь нь боллоо.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих